Гүйцэтгэсэн судалгаа

Нийтэлсэн огноо: 2023.06.14

Хуваалцах Жиргэх

Хүрээлэн нь байгуулагдсан цагаас хойш дараах судалгааг гүйцэтгээд байна:

 

  • “Парламентын тогтолцоо бүхий улс орнуудын парламентын гишүүн засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэх талаарх зарчим,онолын чиг хандлага, гадаад улсын сайн туршлага”-ын талаарх шинжээчийн дүгнэлт (Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилсноор, 2022 оны III сар)
  • “Парламентын тогтолцоо дахь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцэл” (2022 оны IV сар)
  • “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” (Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар, 2022 оны V сар)
  • “Улс төрийн намд тавих хяналтын тогтолцоо” (Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, 2022 оны X сар)
  • “Улс төрийн нам үүсгэн байгуулах, бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудал” (Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, 2022 оны X сар)
  • “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмжийг багтаасан нь халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөндөх эсэх” талаарх шинжээчийн дүгнэлт (Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилсноор, 2022 оны XII сар)
  • Эрх зүйгээр ардчилал тогтоох европын комисс буюу Венeцийн комиссоос гаргасан “Хувь хүний үндсэн хуулийн шүүхэд хандах эрх (шинэчилсэн тайлан)”-ын орчуулга (2023 оны II сар)
  • Эрх зүйгээр ардчилал тогтоох Европын комисс буюу Венeцийн комиссоос гаргасан “Үндсэн хуулийн шүүхийн талаарх Венецийн комиссын санал, тайлан, судалгааны эмхэтгэл”-ийн орчуулга (Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр, 2023 оны III сар)
  • Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ (Холбогдох дүн шинжилгээнүүдийг дараах холбоосоор үзнэ үү: https://shorturl.at/huFTU)